Мэдээлэл



МЭДЭЭЛЭЛ

Тус цэцэрлэг дээр " Бид хүүхдийн төлөө" 45 хоногийн аян явагдаж дүнгээ гаргалаа.Аяны хүрээнд хүүхэд нэг бүрт хүрэлцэхүйц сургалтын хэрэглэгдэхүүн, тараах материал,үзүүлэн , гарын авлага хийж сургалтанд ашиглаж байна. Энэ нь багш хүүхэд нэг бүртэй ажиллах орчинг бүрдүүлсэн бүтээлч ажил боллоо. Уг аянд багш ажилтан, эцэг эх оролцож 200 гаруй нэр төрлийн 9024 ширхэг сургалтын хэрэглэгдэхүүн хийж багш ажилтанууд багаар ажиллаж Н.Давааняз багштай багийн хамт олон 1-р байр эзэлж өргөмжлөл , 100000 төгрөгөөр шагнагдав. Аянд идэвхитэй оролцсон нийт эцэг эхчүүд багш сурган хүмүүжүүлэгч та бүхэнд талархал илэрхийлэе. Та бүхнийг хүүхдийн буян ивээх болтугай. 
Аяны үйл ажиллагаанаас: 
 
2014 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр
Манай цэцэрлэг дээр Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, өвлийн эхэн сарын шинийн нэгний өдөр "Монгол бахархалын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдөр " Монгол дээлээрээ гоёцгооё" дээлтэй өдрийг зохион байгууллаа.
2.  Өдрийн сургалтын үйл ажиллагаагаар  уламжлалт тоглоом наадгайгаар тоглох , зүйр цэцэн үг цээжлэх зэрэг уламжлалт ёс заншитай холбогдолтой сургалт үйл ажиллагааг зохион байгуулав. 
Малгай наах  /5 нас /
Шагай няслах  / 4 нас  /
Цаасан урлалын дугуйлангийн үйл ажиллагаа 

Алаг мэлхий өрөх 

3. Холимог бүлгийн хүүхдүүд бөх барилдав. 



4. Багш ажилтны дунд даамны тэмцээн зохион байгуулав. 



Даамны тэмцээнд Нярав Г.Алимаа тэргүүлэв.

1 comment: